Шууд Chart

Венесуэл улс хилээ хааж байна

2019-02-22 13:01:36

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро пүрэв гарагийн оройноос Бразилтай залгаа хилээ хаана гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “Колумб улстай залгадаг хилийг ч хааж магадгүй” тухай хэлжээ.

Николас Мадуро “Далайгаар болон агаараар зорчихыг хориглосон шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг цэргүүддээ өгсөн” гэдгээ телевизээр мэдэгдсэн байна. Гэхдээ тэрбээр Колумб улстай залгаа хилээ хаахыг хүсэхгүй ч, энэ талаар бодож зөвшилцөж байгаа гэжээ. АНУ-ын талаас Венесуэлд хүмүүнлэгийн тусламж илгээж байгаагаас үүдэн ийм хориг тавьсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Мадурогийн Засгийн газар сөрөг хүчнийхэнд нь АНУ-ын талаас тусламж илгээж байгааг сэжиглэж байгаа юм. Вашингтон тусгай төлөөлөгчөөрөө дамжуулан энэ улсын дэглэмийг өөрчлөхийн тулд Латин Америкийн орнуудад зэвсэг нууцаар нийлүүлэх гэж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм байна. Мөн Николас Мадуро Оросын талаас 300 тонн тусламж ирнэ гэж энэ долоо хоногт зарласан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Венесуэл улс хилээ хааж байна  
Үзсэн: 1048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй