Шууд Chart

Хуан Гуайдо анхны тогтоолоо гаргалаа

2019-02-22 13:26:57

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч бөгөөд өөрийгөө түр ерөнхийлөгч хэмээн зарлаад байгаа Үндэсний Ассабмлейн дарга Хуан Гуайдо анхны тогтоолоо гаргалаа.

Венесуэлийн Ерөнхийлөгчийн хувиар гаргасан түүний тогтоолд АНУ-ын талаас илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг Венесуэл улс руу оруулахыг зөвшөөрчээ.  “Боливарын Үндэсний зэвсэгт хүчний удирдагчийн хувьд хүмүнлэгийн тусламжийг Венесуэлд нэвтрүүлэхийг зөвшөөрч байна. Тиймээс цэргийн зарим нэгжүүд энэ зааварчилгаанд нийцсэн үйл ажиллагаа явуулахыг үүрэг болгож байна” гэж бичсэн тогтоолоо Гуайдо пүрэв гарагт "твиттер" хуудсандаа нийтэлжээ.

Тэрбээр үүнээс өмнө пүрэв гарагийн өглөөгүүр Колумб улсад ирчихээд байгаа Америкийн тусламжийг нэвтрүүлэхийн тулд тус улстай залгадаг хил дээр “Өөрийн биеэр очно” гээд жолооч нарыг өөртэй нь хамт явж хилийн хамгаалалтынхныг эсэргүүцэхийг уриалсан байна.

Харин энэ долоо оногийн мягмар гарагт Венесуэлийн сөрөг хүчин голлодог Үндэсний ассамблей олон улсын тусламжийн цувааг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн шийд гаргаад байна. Энэ тусламж бямба гарагт Венесуэлд хүрнэ гэсэн мэдээ бий юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Хуан Гуайдо анхны тогтоолоо гаргалаа   
Үзсэн: 772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй