Шууд Chart

“Oceans S1” төхөөрөмж шумбагчид усны гүнд хоорондоо харилцахад нь тусална

2019-02-22 14:48:06

Хүн төрөлхтөн орчин үеийн техник, технологийн ухаалаг хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар далай тэнгисийн гүнээр аялж, аюулгүй, эрх чөлөөтэй шумбалт хийдэг болоод байна. Энэ удаад Шведийн “Team Oceans” стартапын хөгжүүлэгчид усны гүнд шумбагчдад зориулан усан дотор харилцах зориулалтын хэт авиа дамжуулагчтай төхөөрөмжийг бүтээн танилцуулсан байна. Энэ төхөөрөмжийг ашиглан далай тэнгис, томоохон нуур цөөрөм, голын усанд шумбалт хийхдээ бусад хүмүүстэй харилцан ойлголцох, ярих боломжтой юм байна.

Шведийн “Team Oceans” стартап “Oceans S1” нэртэй энэхүү төхөөрөмжөө олон үйлдэлт хэмээн онцолсон юм. Энэ бол усан доорх ухаалаг гар утасны аналог хэрэгсэл буюу радио долгион бус харин хэт авиа дамжуулагч төхөөрөмж юм.  Бугуйн ухаалаг цагны хэлбэр хийц шийдлийг өөртөө агуулсан учир өөр бусад төрлийн үйлчилгээг ч давхар авч болно. Тухайлбал, луужин, гүний хэмжээ, хүчилтөрөгчийн үлдэгдлийг шалгах дэлгэц, усны даралт, температур, тухайн бүсийн хамгийн гүн болон гүехэн хэсгийн талаарх мэдээлэл зэрэг мэдээллийг харж болно. Эдгээр мэдээллүүдийг 2,2 инч хэмжээтэй Retina дэлгэцээс харж болно. Ухаалаг гар утастайгаа Android / iOS / Bluetooth-ээр холбогдон ажиллуулна. Усны гүнд шумбалт хийж байхдаа 15 км-ийн радиус дотор хэт авиан дохиоллыг хүлээж авах мөн дамжуулах боломжтой. Хэт авиан долгионыг чичиргээ дамжуулагчийн тусламжтайгаар хийдэг. Яг аль зүгээс ямар гүнээс дохиолол ирж байгааг харж хянаж болно. Шумбагчид усан дотор олж харсан, мэдсэн бүхнээ мөн хийх гэж байгаа үйлдэл, анхааруулга зэргээ чичиргээгээр дамжуулан харилцана. Үүнд одоогоор Морзын “цэг зураа”-ын мэдээлэл дамжуулах харилцааны кодыг ашиглаж байгаа. Энэ төхөөрөмж 95-хан гр жинтэй.

Усан дотор 50 метрийн гүнд ажилладаг. Нэг удаагийн дүүрэн цэнэгтэй батарейгаараа 10 цаг хүртэл ажиллана. Усны гүнд хийсэн аяллаас цуглуулах 500 гаруй дохиолол мэдээлэл буюу нийт 80 цагийн мэдээллийг хадгалах санах ойн багтаамжтай. Стартапын хөгжүүлэгчид энэ төхөөрөмжөө 325 ам.долларын үнэтэй хэмээн мэдээлсэн. Цаашид зах зээлд өргөнөөр нэвтэрвэл үнэ нь өсөж, 565 хүртэлх ам.доллараар зарагдаж юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Oceans S1” төхөөрөмж шумбагчид усны гүнд хоорондоо харилцахад нь тусална  
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй