
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Хятадын талтай нааштай тохиролцоонд хүрч чадахгүй бол гуравдугаар сарын 1-нээс Хятадын бараа бүтээгдэхүүнд тавьсан импортын татвараа өсгөнө" гэж зарлаад байсан.
Харин хоёр улсын тэргүүн "Их 20"-ийн уулзалтаар яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ гэж тохиролцсоны дагуу худалдааны асуудал хариуцсан албаны хүмүүсийн уулзалт үргэлжилсэн. Өнгөрөгч долоо хоногт болсон уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "твиттер" хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ.
Тэрбээр “АНУ оюуны өмчийг хамгаалах, технологи шилжүүлэх, хөдөө аж ахуй, үйлчилгээ, валют зэрэг бүтцийн чухал асуудлуудаар Хятадтай хийж байгаа яриа хэлэлцээндээ бодит өөрчлөлт гаргасныг дуулгахад таатай байна. Энэ үр дүнтэй хэлэлцээний үр дүнд би гуравдугаар сарын 1-ний өдөр татвараа дахин өсгөхөөр төлөвлөж байснаа хойшлуулна. Аль аль тал нь илүү ахиц гаргана гэсэн төсөөлөлтэй байгаа тул эцэслэн гэрээ байгуулахаар бид Хятадын дарга Си Зиньпинтэй Калифорни дахь Маралаго амралт цогцолбортоо дахин уулзалт зохион байгуулна. АНУ Хятадын хувьд маш таатай долоо хоног байх болно” гэсэн байна.
Хоёр талын албаны хүмүүс харилцан тохиролцоонд хүрч чадаагүй гэж үзсэн бол Америкийн талаас Хятадын талын 200 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд тавьсан 10 хувийн татвараа гуравдугаар сарын 1-нээс 25 хувь болгон өсгөх байсан юм.
АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд импортын татвар тавих хугацааг сунгалаа | ||
Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.