
БНХАУ-ын Шанси мужийн уулын нэгэн тосгонд амьдардаг Вэнь Шянчэн хэмээх бүсгүй доод бие нь мэдээгүй болсон нөхрөө 18 жилийн турш асарч, ганцаараа ажил хийж, гэр бүлээ тэжээдэг аж. Тэрбээр 1996 онд 21 настайдаа өөрөөсөө хоёр ах Хэ Тайшэньтай гэрлэжээ. Тэд хоёр жилийн дараа хөөрхөн хүүтэй болж, өрхийн тэргүүн Хэ Тайшэнь Хэнань мужийн уурхайд ажилд орсон байна. Гэвч нөхөр нь 2001 онд уурхайн осолд орж, доод бие нь мэдээгүй болжээ. Улмаар Вэнь Шянчэн нөхрөө эмчлүүлэхийн тулд хүмүүсээс мөнгө зээлсэн ч эргэн төлж чадалгүй өрөнд оржээ. Тэрбээр
Харин эхнэрээ амсхийх завгүй ажиллаж байгааг харсан Хэ Тайшэнь түүнийг өөрөөс нь сал, шинэ амьдрал зохио хэмээн ятгасан ч Вэнь Шянчэн зөвшөөрөөгүй бөгөөд ханийгаа гэртээ уйтгарлах вий гэхдээ үүрч гадуур явж, найз нөхөд, хамаатан садантай нь уулзуулдаг аж.
Өдгөө Вэнь Шянчэний нөхрийн эрүүл мэнд сайжирсан бөгөөд тэд орон нутгийн захиргаа болон тосгоныхны дэмжлэгээр хүүгээ дөрвөн жилийн өмнө их сургуульд элсүүлсэн хэмээн урд хөршийн CCTV мэдээлжээ.
Доод бие нь мэдээгүй болсон нөхрөө 18 жил асарчээ | ||
Үзсэн: 3577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.