
Европын холбоо Арабын улсууд Ойрхи Дорнодын хямрал мөргөлдөөний асуудлаар ойлголцолд хүрэхийг эрмэлзэж байна. Өнгөрөгч ням гарагт Египетийн Улаан тэнгисийн эрэг дэх "Шарм эль Шейх" гэдэг амралт цогцолборт Араб болон Европын улсууд дээд хэмжээний уулзалт хийж, Иемень, Сири, Ливи зэрэг улсуудад болж байгаа бүсийн хямрал, аюулгүй байдлын асуудлаар хэлэлцсэн байна.
Европын холбооны Гадаад бодлогын асуудал хариуцсан дарга Ферика Могерини “Уулзалтын нийтлэг зорилт Сири болон Иемений хямрал мөргөлдөөний талаар Стокгольмийн гэрээг бүрэн хэрэгжүүлэхэд байсан гэж найдаж байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Энэ үеэр Саудын Арабын хаан Салман "Ираны дэмжлэгтэй Хуйти босогчдын террористууд" хэмээн цоллож, Иемений хууль ёсны засаглалд олон улс дэмжлэг үзүүлж хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгаа гэж хуралд оролцогчдод хандан хэлсэн байна.
Сири улсыг дахин бүртгэх асуудал Арабын лиг буюу Арабын улс орнуудын холбоог талцуулж, хагаралдуулдаг асуудлын нэг юм. Тэд энэ талаар одоо ч эсрэг байр суурьтай байдгийг Суданы талын байнгын төлөөлөгч Абдалмахмуд Абдалхалеем ярьсан байна. Гэхдээ түүний хэлснээр Сирийг холбоондоо эргэж нэгтгэхийг улс орнууд дэмжих хандлагатай байгаа юм байна.
Ойрхи Дорнодын хямрал мөргөлдөөний асуудлаар ойлголцолд хүрэхийг эрмэлзэж байна | ||
Үзсэн: 1095 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.