Шууд Chart

Телеграфф: Британийн Ерөнхий сайд "Брексит"-ийн үйл явцыг хойшлуулахаар төлөвлөж байна

2019-02-25 16:06:54

Британийн Ерөнхий сайд "Брексит"-ийн үйл явцыг хойшлуулахаар төлөвлөж байна гэж "Телеграфф" мэдээллээ. Мэдээлэлд өгүүлснээр Британийн Засгийн газраас "Брексит"-ийн гэрээтэй холбоотой хэд хэдэн хувилбар боловсруулаад буй юм байна. Үүнд гуравдугаар сарын 12 гэхэд Тереза Мэй гэрээгээ хамгаалж чадахгүй бол Британи Европын холбооноос гарах хугацаа буюу "Брексит"-ийн үйл явцыг хойшлуулах албан ёсны хүсэлтийг Брюссельд гаргах талаар төлөвлөгөө багтаж байгаа юм байна.

Ерөнхий сайд Тереза Мэй "Брексит"-ийн гэрээгээр гуравдугаар сарын 12 гэхэд парламент санал хураалт явуулна гэж хэлснийг хэвлэлүүд бичиж байна. Өнгөрөгч нэгдүгээр сард Европын холбоотой тохиролцсон эхний гэрээг парламент эсэргүүцэж унагасан юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Телеграфф: Британийн Ерөнхий сайд "Брексит"-ийн үйл явцыг хойшлуулахаар төлөвлөж байна   
Үзсэн: 1197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй