
Лондон хотод олон нийтийн газарт түргэн хоолны сурталчилгаа явуулахыг хориглолоо. Хүүхэд багачуудын дундах таргалалтыг бууруулах, эрүүл мэндийн мэдлэг, ойлголтыг нь сайжруулах зорилгоор ийм арга хэмжээ авч буй юм байна. Хотын хэмжээнд тогтоосон шинэ дүрэм даваа гарагаас хэрэгжиж эхлээд байна. Энэ нь метро, автобус, такси, галт тэрэгний буудлууд, автобусны буудлуудад явуулж буй зар сурталчилгаануудад хамаарна.
Мэдээллээс харахад, Лондон хотын 10-11 настай хүүхдүүдийн 40 орчим хувь нь илүү жинтэй буюу таргалсан гэдэг ангилалд орсон байна. Энэ нь Европын бусад том хотуудын хүүхдүүдийн таргалалтын түвшнээс өндөр үзүүлэлт юм байна. Тиймээс үүний эсрэг ямар нэг арга хэмжээ авахгүй бол хотын оршин суугчид эрүүл мэнд нь муудаж, хотын эрүүл мэндийн үйлчилгээнд ачаалал үүсгэх нь гэж Лондоны удирдлагууд ярьж байна.
Хотын дарга Садик Хан “Зар сурталчилгаа нь хүүхдүүдийн хүнсний сонголтод асар том үүрэгтэй байдаг. Тиймээс “хэрэггүй хоол хүнс”-ийг хориглох нь хүүхдүүдийн таргалалтыг зогсооход чухал хөшүүрэг болно” гэжээ. Харин зар сурталчилгааны компаниудын холбоо энэ шийдвэрийг эсэргүүцэж байна.
Олон нийтийн газарт түргэн хоолны сурталчилгаа явуулахыг хориглолоо | ||
Үзсэн: 806 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.