
Оросын зэвсэгт хүчний чадавх 2028 онд, Хятадынх 2030 онд дээд цэгтээ хүрнэ гэж АНУ тооцоолж байна. Тиймээс үүнтэй өрсөж АНУ цэргийн чадавхаа сайжруулахаар төлөвлөж байна. АНУ-ын Армийн удирдах албаны хүн Марк Эспер энэ талаар даваа гарагт ярьсан байна.
Тэрбээр "ОХУ болон Хятадын талын зэвсэгт хүчний чадавх 2028, 2030 онд дээд цэгтээ хүрэх учраас АНУ энэ хугацаанд армиа чадавхжуулах зорилгоор зарим төрлийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоож, заримынх нь хөрөнгө оруулалтыг нэмэх талаар эргэн харах болно" гэж ярьсан байна. Мөн АНУ-ыг Ойрхи Дорнодын дайнд оролцож бэлэн байдлаараа дэнчин тавьж суух хооронд энэ хоёр улс цэрэг зэвсгээ сайжруулж бэхжүүлсээр байна гэж Марк Эспер ярьжээ. Тиймээс Америкийн арми 40 жил ашигласан техник хэрэгслээ сайжруулах шаардлагатай байна гэсэн байна.
2019 оны санхүүгийн жил АНУ-ын Батлан хамгаалах салбар 182 тэрбум долларын санхүүжилт шаардсан байна. Үүнээс 22 тэрбум долларыг зэвсэг техник худалдаж авахад төлөвлөжээ.
Марк Эспер “Ирэх өдрүүдэд Пентагоны төсөв тодорхой болох учраас аль, аль хөтөлбөрөө зогсоож, алийг нь үргэлжлүүлэх нь шийдэгдэнэ. Бид онцын шаардлагагүй, эсвэл өртөг ихтэй хөтөлбөрүүдэд хөрөнгө зарцуулж байсан” гэж ярьжээ. Батлан хамгаалахын төсвийг хэрхэн шийдвэрлэхийг зэвсэг нийлүүлэгч компаниуд анхааралтай ажиглана гэдгийг хэвлэлд бичжээ.
Албаны хүний хэлснээр байлдааны шинэ зэвсэг тээгч, шинэ нисдэг тэрэг, пуужин эсэргүүцэх шинэ техник зэргээр АНУ зэвсэг техникээ сайжруулахаар төлөвлөж буй аж.
Марк Эспер: Оросын зэвсэгт хүчний чадавх 2028 онд, Хятадынх 2030 онд дээд цэгтээ хүрнэ | ||
Үзсэн: 1718 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.