
Ираны Ерөнхийлөгч Гадаад хэргийн сайдаа огцрохыг нь зөвшөөрсөнгүй. Ерөнхийлөгч Хасан Роухани огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн Гадаад хэрийн сайд Жавад Зарифт хандан “Зариф ганцаараа биш. Зариф үлдэх болно” гэж перс хэлээр "инстаграм" хуудсандаа бичжээ.
Мөн Ираны Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч сайдынх нь огцрох хүсэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй гэж мэдээллээ. Даваа гарагт Ираны Гадаад хэргийн сайд "инстаграм" хуудсаараа огцрох тухайгаа мэдэгдсэний дараа түүнийг ийм шийдвэр гаргах ямар шалтгаан байсан бэ гэдэгт хэвлэлүүд анхаарал хандуулж байна.
Жавад Зариф 13 удаа огцрох хүсэлт гаргаж байсан ч тэр болгонд түүний хүсэлтийг хүлээн зөвшөөрөөгүй хэмээн албаны хүн ярьсан байна.
Ираны Ерөнхийлөгч Гадаад хэргийн сайдаа огцрохыг нь зөвшөөрсөнгүй | ||
Үзсэн: 819 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.