
Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари улиран сонгогдлоо. Өнгөрөгч бямба гарагт болсон сонгуулийн дүн мягмар гарагт гарч, тэрбээр дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь батлагдлаа.
Эрх баригч намаас нэр дэвшсэн Нигерийн 15 дахь Ерөнхийлөгч Мухаммаду Бухари 56 хувийн дэмжлэг авсан бол сөрөг хүчин болох Ард түмний Ардчилсан намаас нэр дэвшигч Нигерийн дэд ерөнхийлөгч асан Атику Абубакар 41 хувийн санал авсан гэж Сонгуулийн хорооноос нь мэдэгджээ.
Газрын тосны нийлүүлэлтээрээ Африкийн улсуудыг тэргүүлдэг Нигер улсын төрийн тэргүүн 2016 онд уналтад орсон эдийн засгаа сэргээх, 10-аад жил үргэлжилсэн Исламын эсэргүүцэл хөдөлгөөнийг дарах зэрэг хүндхэн сорилттой нүүр тулах шаардлагатай байгаа юм.
Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари улиран сонгогдлоо | ||
Үзсэн: 528 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.