Шууд Chart

АНУ, Вьетнамын төрийн тэргүүний уулзалтын үеэр хэд хэдэн гэрээ байгууллаа

2019-02-27 16:14:37

АНУ, Вьетнамын төрийн тэргүүний уулзалтын хүрээнд хоёр улс бизнесийн салбарт хэд хэдэн гэрээ байгууллаа. Хоёр улсын агаарын тээврийн компаниудын хооронд байгуулсан хэд хэдэн гэрээний хүрээнд Вьетнамын үндэсний авиа компани АНУ-ын "Бойнг" компаниас “Бойнг 787 Дриймлайнер” онгоц арвыг худалдаж авах гэрээ, мөн Вьетнамын агаарын тээврийн компаниуд АНУ-ын технологийн "Сабре" компанитай технологийн шийдэл гаргах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. 

АНУ-ын Дональд Трамп, Вьетнамын Ерөнхий сайд Гуен Суан Фуктэй уулзаж, хоёр улсын албаны уулзалт болох үеэр Вьетнам улс Америкийн цэргийн техник хэрэгслийг худалдан авах боломжтой байгаад нь талархал илэрхийлээд, Америкийн техник хэрэгслийг “Дэлхий дээрх хамгийн шилдэг техник хэрэгслүүд” гэж хэлсэн байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ, Вьетнамын төрийн тэргүүний уулзалтын үеэр хэд хэдэн гэрээ байгууллаа  
Үзсэн: 714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй