
Израйлийн Ерөнхий прокурорын газраас Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуд ял төлөвлөж байна. Түүнд авлига хээл хахууль, итгэл эвдсэн гэдэг шалтгаанаар ял төлөвлөж байгаа талаараа пүрэв гарагт мэдээлэв. Гэхдээ тэрбээр өөрт нь төлөвлөсөн ялыг албан ёсоор мэдүүлж зарга үүсгэхээс өмнө шүүхэд давж заалдах эрхтэй юм байна.
Израйлийн парламентийн сонгууль удахгүй болно. Бенжамин Нетаньяху дөрөв дэх удаагаа Ерөнхий сайдын суудалд улиран суухаар чармайж байгаа юм.
Тиймээс эрх баригч "Ликуд" намаас нь түүнд төлөвлөж байгаа шийтгэлийг улс төрийн хавчлага гэж мэдэгдэж байгаагаас гадна Израйлийн Ерөнхий сайд өөрөө ч үүнийг няцааж байна.
Намын зүгээс прокуроын газраас ийм мэдэгдэл хийхээс өмнө дээд шүүхэд хандан, энэ мэдэгдлийг хориглож өгөхийг хүссэн боловч бүтэлгүйтжээ. Энэ асуудлыг олон нийтэд зарлах нь дөрөвдүгээр сарын 9-нд болох сонгуулийн дүнд нөлөөлнө гэж эрх баригч намын хуулийн зөвлөх мэдэгдэж байна.
Хэрэв прокурор түүнийг буруутгаж буй хэргээр зарга үүсгэвэл Бенжамин Нетаньяху үнэхээр тэр хэрэгт холбоотой юу, үгүй юу гэдгээ тайлбарлах хэрэгтэй болно.
Израйлийн харилцаа холбооны хамгийн том компани болох "Безек" компанийн хяналтын хувьцаа эзэмшигчээс Бенжамин Нетаньяхуг хахууль авсан гэж буруутгаж байгаа юм. Мөн бизнесийн салбарын хэд хэдэн хүнээс улс төрийн нааштай шийдвэр гаргасныхаа хариуд шан харамж авч байсан гэгдэж байна.
Түүнчлэн сөрөг хүчнийхний мэдлийн сонины эсрэг арга хэмжээ авсан гэж прокурор түүнийг буруутгаж байна.
Бенжамин Нетаньяхуд ял төлөвлөж байна | ||
Үзсэн: 669 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.