
АНУ “Аль-Каида” алан хядах бүлэглэлийг үүсгэн байгуулагч агсан Осама бен Ладены хүү Хамза бен Ладены талаарх мэдээлэлд нэг сая ам.долларын шагнал амлаж байна. Тус улсын Төрийн департаментын Дипломат аюулгүй байдлын хорооны тэргүүн Майкл Эванофф мэдэгдэхдээ "Хамза бен Ладен нь АНУ-ын иргэдэд болон үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулж байгаа" гэжээ.
Хамза бен Ладен нь 2015 оны наймдугаар сараас эхлэн “Аль-Каида” бүлэглэлийн эгнээнд нэгдсэн бөгөөд өрнөдийн орнуудын нийслэлд халдлага үйлдэхийг уриалах болжээ.
Харин түүний эцэг Осама бен Ладен 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-д халдлага үйлдэж, 2012 оны тавдугаар сарын 2-ны өдөр Пакистанд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийхний тусгай ажиллагааны үеэр амиа алдсан юм.
АНУ Бен Ладены хүүгийн талаарх мэдээлэлд нэг сая ам.доллар амлав | ||
Үзсэн: 1030 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.