Шууд Chart

Солсберид болсон халдлагаас хойш жуулчдын тоо багасчээ

2019-03-01 11:31:48

Их Британийн Солсбери хотод Сергей Скрипаль, Юлия Скрипаль нар хүчтэй бодист хордсон хэрэг гарснаас хойш энэ хотод ирэх жуулчдын тоо багасчээ. 2018 онд тус хотод өнгөрсөн онуудыг бодвол 27 хувиар бага буюу нэг сая орчмоор цөөн хүн ирсэн тухай Хотын аялал жуулчлалын төвийн мэргэжилтэн Стив Шарп мэдэгдсэн байна.

Оросын Тагнуулын төв газрын офицероор ажиллаж байгаад улсаасаа урвасан хэргээр ял сонссон Сергей Скрипаль, түүний охин Юлия нар өнгөрсөн оны гуравдугаар сарын 4-нд Солсбери хотод А234 хэмээх дэлхий дахинаа хориотой хүчтэй бодист хордсон нь олон улсад шуугиан тариад байсан юм.

Лондоны зүгээс энэ халдлагыг Оросын талаас гүйцэтгэсэн гэж үзэж байгаа бол Москва үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм. Их Британийн Засгийн газраас Солсбери хотод халдлагын дараах эдийн засгийн үр дагаврыг арилгахад 3.7 сая фунт стерлинг гаргахаар болоод байна. Үүнээс 500 мянган фунт стерлингийг хотоо сурталчлах, аялал жуулчлалын чиглэлээ сэргээхэд зарцуулах юм байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

Солсберид болсон халдлагаас хойш жуулчдын тоо багасчээ  
Үзсэн: 1074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй