Шууд Chart

Умард Солонгос Дональд Трампын тайлбарыг эсэргүүцэв

2019-03-01 13:17:42

Умард Солонгосын талаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тайлбарыг эсэргүүцэж байна. Пүрэв гарагт хоёр улсын тэрүүний дээд хэмжээний уулзалтын дараа талууд гэрээ хэлэлцээр байгуулж чадаагүй талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тайлбар хийсэн. Үүний дараа Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо “Умардын талаас ердөө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн манай улсын эдийн засаг, ард иргэдийн маань ахуй амьдралыг хүндрүүлж байгаа хоригийг хэсэгчлэн цуцлах талаар хүсэлт тавьсан. Харин үүний хариуд уран болон плутоны "Ньёнбон" цөмийн туршилтын цогцолбороо бүрэн устгана гэдэг санал тавьсан” гэж мэдэгджээ. НҮБ-аас Умардын эсрэг 11 удаагийн хориг тавиад байгаа юм.

Мөн “АНУ-ын талаас цөмийн зэвсэглэлээс ангижрах талаар нэмэлт арга хэмжээ авах шаардлага тавьсан учраас хоёр тал гэрээ хэлэлцээр байгуулж чадаагүй” гэж Умардын дипломат тайлбарласан байна.

Пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дээд хэмжээний уулзалтын дараа хэвлэлийн хурал хийхдээ “Умардын талаас "Ньёнбон" байгууламжаа устгах санал тавьсан. Гэхдээ тэд хоригуудыг цуцлуулахын тулд илүү зүйл хийх хэрэгтэй” гэж мэдэгдээд байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Умард Солонгос Дональд Трампын тайлбарыг эсэргүүцэв   
Үзсэн: 1014 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй