
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьсан байна.
Тэрбээр энэ уулзалтыг гэрээ хэлэлцээргүйгээр дуусгах АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрийг дэмжиж хүлээн авсан гэж "NHK" мэдээлж байна. Шинзо Абэ Дональд Трампыг уулзалтын дараа онгоцоор нутаг буцах замд нь утсаар ярьж, уулзалтын үр дүнгийн талаар товч мэдээлэл авсан хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Шинзо Абэ “Япон улс амар хялбар зөвшилцөл хийхээс зайлсхийж, яриа хэлэлцээг үр дүнтэй үргэлжлүүлэх, Умардын талыг тодорхой алхам хийлгэх гэсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрийг дэмжинэ” гэж ярьжээ.
Харин Дональд Трамп ганцаарчилсан уулзалтын үеэр Умардын талд хулгайлагдсан Японы иргэдийг суллах асуудлаар ярьж, байр суурийг нь уламжилсан хэмээн хэлсэн гэж Шинзо Абэ мөн ярьжээ. Тэрбээр Умардын удирдагч Ким Жон Унтай уулзах болно гэж мэдэгдсэн байна.
Шинзо Абэ, Дональд Трамптай утсаар ярьжээ | ||
Үзсэн: 718 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.