
Сирийн цэргүүд энэ долоо хоногтоо багтан "Исламын улс" бүлэглэлийнхнийг бүрэн ялснаа зарлана. Энэ тухай АНУ-ын талын дэмжлэгтэй Сирийн ардчилсан хүчний командлагч Мазлум Кобаны мэдэгдсэн байна.
Тэрбээр “Бид бүхэн энэ долоо хоногтоо багтан "Исламын улс" бүлэглэлийн эсрэг эцсийн ялалтаа зарлана” гэж хэлсэн байна. Сирийн Ирактай залгаа хилийн ойролцоох "Исламын улс" бүлэглэлээс чөлөөлөгдсөн цэргүүдийнхээ өмнө хэлсэн Сирийн ардчилсан хүчний командлагчийн үг Сирийн цэргийн интернет хуудсанд нийтлэгджээ.
Америкийн цэргийн дэмжлэгийг авч буй Сирийн Ардчилсан хүчнээс пүрэв гарагт "Исламын улс" бүлэглэлээс 24 цэргээ чөлөөлж сулласан гэж мэдээлээд байсан юм байна.
Сирийн цэргүүд энэ 7 хоногт "Исламын улс" бүлэглэлийг бүрэн ялснаа зарлана | ||
Үзсэн: 706 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.