
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ, АНУ-ын хэлэлцүүлсэн тогтоолын төсөлд хориг тавилаа. Хоёр улс тус бүртээ Венесуэлийн нөхцөл байдалтай холбогдуулан тогтоол танилцуулсан байна.
Америкийн талаас Венесуэлийн эдийн засгийн хямралд Ерөнхийлөгч Николас Мадурог буруутган, Ерөнхийлөгчийн шударга сонгууль явуулж, тусламжуудыг чөлөөтэй нэвтрүүлэхийг шаардсан тогтоол гаргуулахаар Аюулгүйн зөвлөлд хандсан байна. Энэ тогтоолын төсөлд есөн улс дэмжсэн санал өгсөн ч ОХУ, БНХАУ-ын талаас эсэргүүцэж, хориглосон байна. Мөн Өмнөд Африк эсрэг санал өгчээ.
АНУ-ын талын боловсруулсан хоригийн дараа Аюулгүйн зөвлөл Оросын талаас танилцуулсан тогтоолоор санал хураалаа. Венесуэльд улс төрийн шийдэл гаргахад нь тусалж, Засгийн газрыг нь дэмжих зорилготой улс эсрэг санал өгч, тогтоол бүтэлгүйтсэн байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван улс буюу АНУ, Их Британи, Франц, ОХУ, БНХАУ-ын нэг нь эсрэг санал өгөхөд тогтоолд хориг тавилаа гэж үзэн, төслийг автоматаар унагадаг юм.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ, АНУ-ын хэлэлцүүлсэн тогтоолын төсөлд хориг тавилаа | ||
Үзсэн: 1554 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.