
Америкийн арми Сириэс 50 орчим тонн алт авч гарсан тухай эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “САНА” агентлаг мэдээллээ. Цэргийнхэн дайчдын аюулгүй байдлыг нь хангана гэж амлаж, энэ алтыг авсан гэж тэмдэглэж байна.
Алан хядагчид хулгайлсан алтаа Багхуз суурин орчимд нууж байсан гэнэ. Энэ суурин нь Дэйр-эз-Зор мужид оршдог бөгөөд дайчдын сүүлчийн хамгаалалтын цайз болж байсан юм.
“САНА” агентлагт бичсэнээр бол дайчид 40 орчим тонн алтаа өөрсдөө шилжүүлсэн байна. Үүнээс гадна Америкийн цэргүүд алан хядагчдын нуувчаас дахиад 10 орчим тонн алтыг өөрсдөө олжээ. Америкийн армийнхан алтаа шөнийн цагаар нисдэг тэргээр зөөвөрлөсөн гэжээ.
Америкийн арми Сириэс 50 орчим тонн алт авч гарчээ | ||
Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.