
Сирийн зүүн өмнөд хэсгийн Багуз тосгонд олон улсын эвслийн агаарын цохилтын улмаас энгийн номхон иргэд амиа алджээ. Эвслийнхэн олон улсад хориотой цагаан фосфор хэрэглэсэн гэж Сирийн төрийн өмчит телевизээр мэдээлж байна.
Энэхүү мэдээллээс үзэхэд, ням гарагаас даваа гарагт шилжих шөнө АНУ тэргүүтэй цэргийн эвсэл Багуз тосгоны нэгэн фермд агаарын цохилт хийсэн бөгөөд амиа алдсан, шархадсан хүмүүсийн тоонд эмэгтэйчүүд, хүүхдүүд ч багтаж байна гэжээ.
Үүнээс өмнө буюу энэ сарын 2-ны өдөр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Багуз тосгонд олон улсын эвслийнхэн агаарын цохилт хийхдээ цагаан фосфор хэрэглэсэн тухай мэдээлсэн байна. Тухайн үед амиа алдсан, шархадсан хүмүүс бий гэсэн мэдээлэл гараагүй. Харин олон улсын эвслийнхний зүгээс фосфор хэрэглэсэн гэдгийг үгүйсгэсэн байна.
АНУ-ын дэмжлэгтэй, Араб-Курдын “Сирийн ардчилсан хүчин” отрядынхан өнгөрсөн баасан гарагт Багуз тосгонд “Исламын улс” алан хядах бүлэглэлийн дайчдын эсрэг ажиллагаагаа сэргээж байгаа тухай зарласан. Ингэхдээ энгийн номхон иргэдийг тосгоноос нүүлгэнэ гэж байсан юм. Ингээд 15 мянга орчим хүнийг шилжүүлсний дараа Багуз тосгонд цохилт хийхээр болсноо мэдэгдсэн билээ.
АНУ-ын эвслийн цохилтод энгийн иргэд амиа алджээ | ||
Үзсэн: 519 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.