Шууд Chart

Эстоны парламентад таван нам суудал авчээ

2019-03-04 16:56:08

Эстонд өнгөрөгч ням гарагт явагдсан парламентын сонгуулийн саналын хуудсыг 100 хувь тоолж дуусчээ. Урьдчилсан дүн мэдээгээр Шинэчлэлийн нам 28.8 хувиар тэргүүлсэн байна. Энэ нь тус нам парламентын 101 суудлын 34 хувийг авсан гэсэн үг юм.

Энэ намын араас Төвийн нам 26 суудал, Эстоны Консерватив ардын нам 19 суудал, “Эх орон” нам 12 суудал, Социал демократ нам 10 суудал тус тус авчээ.

Сонгуульд 10 нам, 15 бие даагч өрсөлдсөн байна. Сонгуулийн албан ёсны дүн мэдээг энэ сард зарлахаар төлөвлөж байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

Эстоны парламентад таван нам суудал авчээ   
Үзсэн: 584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй