
БХЯ, ЗХЖШ-аас “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дунд “Монгол цэрэг” гэрэл зургийн уралдаан, “Хатан ижий” хүндэтгэл ёслолын арга хэмжээ, Монгол улсад суугаа Элчин сайдын яамдын ажилтнуудын дунд нөхөрсөг уулзалт тэмцээн, “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх нь Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ стратеги болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Зэвсэгт хүчний цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч нарын “Байлдагчийн зүрхнээс дуулж байна” хүндэтгэлийн тоглолт, “Халхын гол-Эх орны цэрэг” яруу найргийн наадам, Монгол цэргийн музейн үзэсгэлэн, ЦДБЭЧ-ын хүндэтгэлийн тоглолт, улс, аймгийн цолтой хүчит бөхийн барилдаан зэрэг олон ажил, арга хэмжээг зохион байгуулах юм.
Мөн аймаг, нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хэд хэдэн арга хэмжээг явуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: "Соёмбо" сонин
“Монгол цэрэг” гэрэл зургийн уралдаан зохион байгуулагдана | ||
Үзсэн: 1531 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.