Шууд Chart

Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна

2025-07-19 12:47:54

Долоодугаар сарын 19-ний өдрийн байдлаар Орхон голын усны түвшин Бат-Өлзий, Орхон сумдын орчимд 20-50 см, Таац гол Нарийнтээл, Цагаантуруут гол Галуут, Онги гол Арвайхээр сум орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 20-40 см тус тус нэмэгдсэн байна.

Мөн Орхон гол Бат-Өлзий /Архангай/, Хархорин сум, Шаргалзуут гол Шаргалзуут, Байдраг гол Баянбүрд орчимд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж байна. Маргааш буюу 7 дугаар сарын 20-нд Орхон гол Хархорин сум орчимд усны түвшин 20 см, Орхон сум орчимд 30 см нэмэгдэх хандлагатай байна.

Долоодугаар сарын 20, 21-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээрх голууд болон гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна.


Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна  
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй