Шууд Chart

Сэрэмжлүүлэг: 10 настай хүү, 21 настай эрэгтэйн хамт усанд живж нас баржээ

2021-07-29 13:22:53

Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Холбоо нуур”-ын эргээр шумбаж байсан иргэн “Е” 21 настай эрэгтэй, иргэн “Н” 10 настай эрэгтэй нар нь живж нас барсан дуулага энэ оны 07 дугаар сарын 26-ны өдөр 14:00 цаг орчимд тус аймгийн цагдаагийн хэсэгт ирсэн байна.

Амь хохирогчдыг тус аймгийн цагдаагийн хэсгийн алба хаагчид болон ОБГ-ын гал унтраах 31 дугаар ангийн аврагч нарын хамт эрэн хайх ажлыг зохион байгуулж 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 07:30 минутын үед Холбоо нуурын эргээс 10 орчим метрийн зайтай газраас олж, гарган авчээ.

Иргэдийн хувьд амралт зугаалганы цаг ирсэнтэй холбогдуулан агаар салхинд найзуудаараа, гэр бүлээрээ гарч, амарч зугаалж байх үедээ өөрсдийгөө эрсдэлд оруулж хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс хүртэл амь насаа алдах тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна.

Иймд иргэд цаг агаарын мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч үер, усны аюулын талаар хүүхдэдээ анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байх, амралт аялал зугаалгаар явахдаа гол усанд хэт ойр байрлахгүй байх, гол үерлэсэн үед ус руу орох, сэлэхээс зайлсхийх, орон нутгийн малчид гол үертэй үед мал услахаар явахгүй байж өөрийгөө болон бусдын амь насыг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.


Сэрэмжлүүлэг: 10 настай хүү, 21 настай эрэгтэйн хамт усанд живж нас баржээ  
Үзсэн: 2209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй