Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт объектын гал түймрийн 31 дуудлага бүртгэгджээ

2025-07-21 09:03:25

 

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, объектын гал түймрийн 31 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 37 иргэний аюулгүй байдлыг ханган, 1,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Сэрэмжлүүлэг мэдээлэл тогтмол хүргэж, завьт эргүүл ажиллаж байгаа ч усны ослоор эндэх хүний тоо буурахгүй байна. Амарч зугаалж яваа иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу ордог, хүүхдээ хараа хяналтгүй орхидог байдлаас болж усны ослын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Иймээс иргэд та бүхэн гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа хийлдэг гудас, дугуйны хамер, хөвөгч тоглоом зэрэг зориулалтын бус хэрэгсэл ашиглаж, гол, усанд орохгүй байхыг анхааруулж байна.


Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт объектын гал түймрийн 31 дуудлага бүртгэгджээ  
Үзсэн: 207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй