Шууд Chart

Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2025-07-18 10:54:57

Долоодугаар сарын 18-ны өдрийн байдлаар Хангайн нурууны араас усжих Орхон гол Сайхан сум, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум, Сүхбаатар хот орчимоор усны түвшин өмнөх өдрөөс 20-50 см-ээр нэмэгдсэн байна.

Одоогийн байдлаар ихэнх гол, мөрөн олон жилийн дундаж түвшинг 10-120 см давсан байгаа ба Орхон гол Хархорин сум, Сайхан сум, Байдраг гол Баянбүрд орчим үерийн түвшинг 10 см орчим даван үерлэж байна.

Долоодугаар сарын 18-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.


Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна   
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй