
Эрдэмтэд устаж алга болсон гэж үзэж байсан дэлхийн хамгийн том зөгий 38 жилийн дараа Индонезийн нутаг дэвсгэрээс олдсон байна. Аварга зөгийг хайх эрдэм шинжилгээний аялалд Дэлхийн зэрлэг байгаль хамгаалах сан, Австралийн Сиднейн их сургууль, АНУ-ын Принстоны их сургуулийн судлаачид болон Их Британийн Байгалийн гэрэл зурагчдын холбооны гишүүд оролцжээ. Тэдний мэдээлснээр устаж алга болсон гэгдээд байсан аварга зөгий оршин тогтносоор байгаа нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр үхэж үрэгдэж буй төрөл зүйлүүдийг хамгаалахад том хувь нэмэртэй аж.
Сонирхуулахад, “Уоллесийн аварга зөгий”-ний далавчны урт дэлгэсэн үедээ зургаа орчим см бөгөөд эл шавьж зөвхөн Умард Малуку хэмээх бүлэг арлаас олддог юм байна.
Аварга зөгий 38 жилийн дараа олджээ | ||
Үзсэн: 1904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.