Шууд Chart

Реджеп Тайип Эрдоган: Турк ОХУ-аас пуужингийн систем худалдаж авах гэрээгээ цуцлахгүй

2019-03-07 12:08:30

Турк ОХУ-аас пуужингийн систем худалдаж авах гэрээгээ цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна. Энэ тухай Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган “Турк улс Оросоос S400 загварын пуужингийн систем худалдаж авах гэрээнээсээ буцахгүй. Анкара дараа нь S500 загварын систем авах талаар бодож үзэх байх” гэж лхагва гарагт хэлсэн байна.

Туркийн “Канал-24” телевизийн сувагт Реджеп Тайип Эрдоган ярилцлага өгөхдөө “Турк ОХУ-тай байгуулсан гэрээнээсээ буцна гэдэг бол ёс зүйгүй хэрэг” хэмээн нэмж хэлсэн байна.

Мөн “Сирийн хойд хэсэгт байгуулахаар төлөвлөж байгаа аюулгүй бүсийг өөр хэн нэг этгээд хянахыг хүлээн зөвшөөрөхгүй. Одоогоор тэр хэсгийн газар нутгийг Америкийн дэмжлэгтэй Сири дэх Курдууд хянаж байгаа. Гэхдээ тэднийг Турк алан хядах байгууллага гэж үздэг. Хэрэв АНУ Сири дэх зэвсэгт бүлгүүдэд өгсөн зэвсгээ буцааж авах боломжгүй бол түүнийгээ Туркийн талд өгөх хэрэгтэй” гэж Реджеп Тайип Эрдоган ярьжээ.

НАТО-гийн гишүүн энэ улс S400 систем НАТО-гийн агаарын орон зайг хамгаалах системд багтах боломжгүй гэсэн АНУ-ын анхааруулгыг авч хэлэлцэлгүй, Оросоос пуужин эсэргүүцэх систем худалдаж авахаар болсон гэдгээ удаа дараа мэдэгдээд байна. Мягмар гарагт л гэхэд АНУ-ын талаас “S400 загварын пуужингийн системийг худалдан авах гэрээгээ Турк эргэн харахгүй бол АНУ-ын F35 загварын сөнөөгч онгоц болон бусад төрлийн зэвсгүүдийг худалдан авах боломжгүй болно” хэмээн анхааруулаад байгаа юм.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Реджеп Тайип Эрдоган: Турк ОХУ-аас пуужингийн систем худалдаж авах гэрээгээ цуцлахгүй   
Үзсэн: 722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй