
Япон Улсын Сэргээгдэх Эрчим хүчний сангийн урилгаар Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Азийн Супер Грид, Гобитек Олон улсын хуралд оролцож 400 гаруй зочид төлөөлөгчдийн өмнө илтгэл тавилаа. Тус хурлын үеэр Япон Улсын 93 дахь Ерөнхий сайд Хатояама Юкиотой уулзалт хийж хоёр орны хамтын ажиллагаа “Азийн супер сүлжээ”, “Нүүрстөрөгч багатай эрчим хүч”-ний хөгжил сэдвээр ярилцав. Мөн “Шинэ, технологи аж үйлдвэрийн агентлаг” /NEDO/-ын тэргүүн Уэдатай уулзалт хийж Япон Улс - Монгол Улсын хамтын ажиллагааны “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд хийгдсэн Шинэ Оюу Толгой-Цагаан суврага чиглэлийн 220КВт-ын өндөр хүчдэлийн шугам барих Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хийгдэх өндөр үр ашигтай цахилгаан дамжуулах шугамын гүйцэтгэлийн асуудлаар хамтын ажиллагааны уулзалт хийж, зарим нэг тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
Мөн Япон Улсын Сэргээгдэх Эрчим хүчний сангийн Удирдах зөвлөлийн тэргүүн Швед Улсын иргэн Томас Кабергер, мөн сангийн тэргүүн Мика Ообаяаши, Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын /Парламент/ Бодлогын зөвлөлийн дарга Айзава Ичиро, Эрчим хүчний хартын байгууллагын Эрчим хүч хариуцсан ахлах шинжээч Зафар Самадав нартай ганцаарчилсан уулзалтууд хийж, Монгол Улсын эрчим хүчний салбарт баримталж буй бодлого, цаашдын чиг хандлагын талаар ярилцсан байна.
“Нүүрстөрөгч багатай эрчим хүч”-ний хөгжил сэдвээр ярилцлаа | ||
Үзсэн: 937 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.