
Венесуэлийн нийслэл Каракасын сүлжээ зочид буудлууд ус ашиглалтдаа хязгаар тавилаа гэж "ТАСС" агентлагаас мэдээлж байна. Энэ нь цахилгаан хангамжийг зогсоосонтой холбоотой авч байгаа арга хэмжээ юм байна.
Зочид буудлуудад болон газар нутагтаа орох хязгаар тогтоож, аюулгүй байдлын үүднээс шөнийн цагаар хаах төлөвтэй байгаа аж. Үүнээс гадна Венесуэлийн Засгийн газраас гуравдугаар сарын 11-ний даваа гарагийг амралтын өдөр болгон зарласан байна. Энэ өдөр цахилгаан хангамж зогссонтой холбоотой бүх сургууль, цэцэрлэг амарна гэж тус улсын Дэд ерөнхийлөгч мэдэгджээ.
Каракасын сүлжээ зочид буудлууд ус ашиглалтад хязгаар тавилаа | ||
Үзсэн: 707 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.