Шууд Chart

Дэлхийн зэвсгийн худалдааны шинэ тайланг танилцууллаа

2019-03-11 16:45:05

Стокгольмийн энхийн асуудлыг судлах олон улсын хүрээлэнгээс өнөөдөр Дэлхийн зэвсгийн худалдааны шинэ тайланг танилцууллаа. Тайланд өгүүлснээр  2014-2018 оны хооронд зэвсгийн салбар дахь гол экспортлогчоор АНУ, ОХУ нэрлэгдэж байна. Гэхдээ ОХУ-ын зэвсгийн худалдааны хэмжээ өмнөх таван жилийн үзүүлэлттэй харьцуулахад 17 хувиар буурчээ. Энэ нь Энэтхэг, Венесуэл зэрэг гол худалдан авагчдын худалдан авалт багассантай холбоотой гэж судлаачид үзэж байна.

Ерөнхийдөө 2014-2018 оны хугацаанд дэлхийн зэвсгийн худалдааны хэмжээ өмнөх таван жилээс 7.8 хувиар нэмэгдсэн байна. Хамгийн том экспортлогчдын тоонд АНУ, ОХУ, БНХАУ, Франц, Герман зэрэг улс орсон юм.

Эдгээр улс зэвсгийн нийт худалдааны 75 хувийг дангаараа эзэлж байна. Харин зэвсгийн гол импортлогчдоор Ойрхи Дорнод нэрлэгдэж байна. Тэр дундаа Саудын Араб, Египет, Израиль, Катар, Ирак зэрэг улс хамгийн том импортлогчид болжээ. Бусад бүс нутгуудад зэвсгийн худалт авалт буурчээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Дэлхийн зэвсгийн худалдааны шинэ тайланг танилцууллаа  
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй