Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр Холбооны бүгд найрамдах Герман улсын Заарланд мужийн Байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын сайд Райнхолд Ёосттийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр уул уурхайн олбролтын дараах үеийн газрын нөхөн сэргээлт, аюултай хог хаягдлын менежментийн, ойн аж ахуйн тогтвортой хөгжил, ойжуулалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тодорхой салбаруудад хамтран ажиллах хүсэлтээ БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр илэрхийллээ.

Холбооны бүгд найрамдах Герман улсын Заарланд мужийн Байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын сайд Райнхолд Ёостт дэд сайд Ц.Батбаярын саналыг талархан хүлээн авч цаашид холбогдох төрийн болон хувийн байгууллагатай холбон хамтран ажиллах хүсэлтэй байгаа энэ үеэр илэрхийлэв.
| Уул уурхай, ойн аж ахуй, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар ХБНГУ-тай хамтарна | ||
| Үзсэн: 890 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.