Шууд Chart

Ажил горилогчоос нөхөр, хүүхэдтэй юу гэж асуухыг хоригложээ

2019-03-12 10:07:44

Эмэгтэй ажил горилогчийг ажлын ярилцлагад оруулахдаа гэрлэсэн, үр хүүхэдтэй эсэхийг нь шалгаахгүй байхыг Урд хөршийн эрх баригчид хуульчилжээ. Тодруулбал, БНХАУ-ын Хүйсийн тэгш эрхийн тухай хуульд орсон энэ нэмэлт өөрчлөлтийг тус улсын Хүний нөөц, нийгмийн аюулгүй байдлын яам, Хууль зүйн яам, Ардын дээд шүүх болон төрийн мэдлийн бусад найман байгууллага хамтран боловсруулж, батлуулсан байна.

Энэ нэмэлт өөрчлөлтөд эмэгтэй ажил горилогч өөрөө хүсээгүй бол хувийн амьдралынх нь талаар мэдээлэл авах, эрүүл мэндийн үзлэгт оруулахдаа жирэмсэн эсэхийг нь тандах, гэр бүл төлөвлөлтөөс нь үүдэн цалингийн хэмжээ, ажил үүргийн хуваарийг нь өөрчлөхийг хоригложээ. Түүнчлэн дээрх зүйл заалтыг зөрчсөн ажил олгогч болон хүний нөөцийн мэргэжилтнүүдийг 50 мянга хүртэлх юаниар торгох аж. 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ажил горилогчоос нөхөр, хүүхэдтэй юу гэж асуухыг хоригложээ  
Үзсэн: 5112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 15:52
manai uls ch gesen enehuu asuudlyg tsegtsleh tsag bson shuu dee
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 12:58
Нэр бүлийн байдал бол асууж болно. Гэхдээ бараг л хэзээ дараагын хүүхэдээ гаргах юм яаж хамгаалж байна ухааны юм асуух нь холгүй байдаг шдээ
Зочин [127.0.0.xxx] 2019-03-12 18:17
одоо тэгээд шаардлагатай бол анкетны шатнаас эмэгтэй горилчийг шууд унагаадаг болох байх даа.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-12 13:23
Монголд асуухгйү болж бган бх гэж бодож баярлалаашд. Гэтэл бас л үгүй бна.
зочин [127.0.0.xxx] 2019-03-12 11:08
манай зарим хүмүүс заавал гэрлэсэн байх ёстой гэж сэтгэдэг. миний танил залууг гэрлээгүй гэж сонсоод нэг төрийн байгууллагын дарга арай гаж донтой биш биз гэж асуусан гэсэн ккк. өөр газар ажилд орсон чинь хамт ажилладаг эрэгтэйчүүд нь одоо хүртэл эхнэр аваагүй гээд солиорч өгсөн гэнэ лээ. ккк
Зочин [127.0.0.xxx] 2019-03-12 10:56
НАМТРЫГ НЬ БИЧҮҮЛЭХЭД Л ИЛ БОЛНО БИЗ ДЭЭ? ЭСВЭЛ НАМТАРТ НЬ ГЭР БҮЛИЙН ТАЛААР АСУУДАГГҮЙ БАЙХ НЬ.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-12 10:47
zaaval nuhurtui baih albatai yu
Зочин [127.0.0.xxx] 2019-03-12 10:55
Ойлгож уншаач.

Бидэнтэй нэгдээрэй