Шууд Chart

ЮНИСЕФ: Сирийн хямрал мөргөлдөөний үеэр 2018 онд мянга гаруй хүүхэд үрэгдсэн

2019-03-12 11:05:23

Сирийн хямрал мөргөлдөөний үеэр 2018 онд мянга гаруй хүүхэд үрэгдсэн байна гэж ЮНИСЕФ мэдээллээ. НҮБ-ын Хүүхдийн эрхийн агентлагийн мэдээлснээр өнгөрөгч 2018 онд Сирид 1106 хүүхэд нас баржээ. Энэ нь Сирид 2014 оноос хойш хамгийн олон хүүхэд үрэгдсэн гэсэн үзүүлэлт юм байна. Хүүхдүүд ихэвчлэн уурхайн осол болон тэсэрч дэлбэрээгүй зэвсгийн улмаас хохирсон тухай ЮНИСЕФ мэдээлэв. 

Мөн Сири дэх нөхцөл байдлын талаар “Сирийн Засгийн газрын эсрэг зэвсэгт босогчдын сүүлчийн гол түшиц газар болсон Идлиб мужид байдал улам дордож байна” гэв. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар "Исламын улс" бүлэглэлийнхний эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаа Багуз тосгонд ч мөн адил хүнд байгаа юм.

НҮБ-ын Хүүхдийн сан ЮНИСЕФ, Сирийн мөргөлдөгч талуудад хандан хүүхдүүдийн эрхийг хүндэтгэхийг уриалжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

ЮНИСЕФ: Сирийн хямрал мөргөлдөөний үеэр 2018 онд мянга гаруй хүүхэд үрэгдсэн   
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй