
БНХАУ-ын Засгийн газар 4.8 сая өрхийг нүүрснээс хийн түлшинд шилжүүлжээ. Нүүрснээс хийн түлш, нүүрснээс цахилгаан гэсэн төслүүдээ өргөжүүлж тус улс 2017 онд 12 хотыг энэ төсөлдөө хамруулаад байсан бол, 2018 онд 35 хот болгожээ. Энэ тухай тус улсын Байгаль орчны сайд Ли Ганжие Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын хажуугаар болдог хэвлэлийн хурлын үеэр ярьсныг "Ройтерс" уламжилсан байна.
Хятад улсын хувьд өвлийн халаалтын үед жилд 400 сая тонн нүүрс түлдэг. Үүнийгээ тэд бохирдол бага ялгаруулдаг түлшинд шилжүүлэх нь агаарын бохирдолтой тэмцэх хөтөлбөрийнх нь гол хэсэг болж, зургаа дахь жилдээ хэрэгжиж байна.
Өнгөрсөн өвөл айл өрхүүдийг бага бохирдол ялгаруулдаг түлшинд шилжүүлэх хөтөлбөр нь байгалийн хийн хомсдлоос үүдэн бэрхшээлтэй тулсан ч, 4.8 сая айлыг хийн түлш болон цахилгаан эрчим хүчинд холбож чадсан байна. Энэ нь 2017 оныхоос дөрвөн саяар илүү айл өрхийг ийм түлшинд холбосон гэсэн үг болохыг байгаль орчны сайд Ли Ганжие ярьжээ.
Үүнээс гадна Хятадын Засгийн газраас нүүрсээр галладаг цахилгаан үүсгүүрүүдийнхээ 80 гаруй хувьд хэт бага ялгарлын технологи суурилуулаад буй юм байна. Гэхдээ 2018 онд хийсэн эдгээр ажлуудаас илүү утаа агаарын бохирдлын асуудал улам хүнд болж байгааг Байгаль орчны сайд нь хэлж байна.
Мөн 2012 онд Хятадын эрчим хүчний хэрэглээн дэх нүүрсний хувь хэмжээ 68.5 хувьтай байсан бол 2018 онд 59 хувьд хүргэж бууруулсан байна. Гэхдээ энэ нь мөн л өндөр хувьтай хэрэглээнд тооцогдож байгаа талаар сайд нь ярьжээ. Үүнд бүс нутгийн харьцангуй байдал нөлөөлж байна гэж тэрбээр тайлбарласан байна.
Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын үеэр Хятадын төрийн зөвлөлийн дарга Ли Көцян “2019 онд ч агаарын бохирдлыг үргэлжлүүлэн хянана” гэж мэдэгдсэн байна. Үүний дараа өнгөрөгч долоо хоногт Хятадын Засгийн газраас ирэх өвөл бохирдол ихтэй ялгарлыг бууруулах хязгаарлалтуудыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдээд байна.
Хятадын 4.8 сая өрх хийн түлш хэрэглэж байна | ||
Үзсэн: 543 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.