Шууд Chart

Шинзо Абэ дахин Засгийн газрын тэргүүн болох боломжтой

2019-03-12 15:35:33

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрх баригч Либераль ардчилсан намын даргын суудалд дөрөв дэх удаагаа сонгогдох бүрэн боломжтой. Ингэснээр дахин Засгийн газрын тэргүүн болно. Энэ талаар Либераль ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никай мягмар гарагт “Киодо” агентлагт мэдээлжээ.

Энэ мэдээллээс өмнөхөн Японы Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ өөрөө ч эрх баригч намын даргын суудалд дахин сонгогдох боломжийг үгүйсгээгүй юм. Ингэхдээ тэрбээр энэ асуудлыг Либераль ардчилсан нам дотооддоо шийднэ гэсэн байна.

Японы Либераль ардчилсан нам нь парламентад олонхийн суудлыг эзэлдэг. Энэ нь намын тэргүүнээ Засгийн газрын тэргүүнээр амархан сонгох боломжийг төлөөлөгчдөд олгож байгаа юм.

Сонирхуулахад, өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд Шинзо Абэ дайнаас хойш Японы Ерөнхий сайдын суудалд тасралтгүй удаан хугацаагаар суусан хоёр дахь хүн болж байсан билээ. Харин ирэх 11 дүгээр сард тэрбээр энэ үзүүлэлтээрээ улсынхаа бүх цаг үеийн түүхэн дэх үнэмлэхүй аварга болох магадлалтай байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Шинзо Абэ дахин Засгийн газрын тэргүүн болох боломжтой   
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй