Шууд Chart

Сүйрсэн онгоцны хар хайрцгийг олжээ

2019-03-12 16:53:48

Шинжээчид даваа гарагт Этиоп улсад сүйрсэн онгоцны хоёр хар хайрцгийг олсон тухай нисэх компаниас мэдээлсэн байна. Ингэснээр онгоцны хар хайрцагны бичлэг устчихгүй л бол юуны улмаас сүйрснийг илрүүлэх боломжтой болж байна гэж хэвлэлүүд бичиж байна. Гэхдээ бичлэгийг бүрэн сэргээж унштал жилийн хугацаа ордог байна.

Энэ мэдээлэл гарсны дараа АНУ-ын талаас "Бойнг" онгоц нисэх, хөөрөх явцад аюул осолгүй гэж нисэх компаниудад мэдэгдсэн байна. Америкийн Холбооны нисэхийн захиргаанаас нисэх компаниудад хандан онгоц нисэх, хөөрөх явцад аюул эрсдэлгүй гэж батлах зорилгоор агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангахад тавигдах шаардлагын талаар мэдэгдэл гаргажээ.

Мөн өнгөрөгч 10 дугаар сард Индонезэд ижил загварын онгоц осолдсоны дараа "Бойнг" компаниас "МАХ" загварын онгоцны дизайны өөрчлөлт сургалттай холбоотой хэд хэдэн удаагийн нөхцөл шаардлага гаргаж байсныг анх удаа дэлгэрэнгүй танилцуулжээ.

Энэ зуурт Хятад, Индонез, Бразил, Аргентин зэрэг Хойд Америкийн улсуудын нисэх компаниуд зэрэг хэд хэдэн улсад "Бойнг 737 МАХ8" загварын онгоцоо нислэгээс түр гаргасан байна.

Харин АНУ-д Сенатын танхимын гишүүдээс энэ төрлийн онгоцыг нислэгээс гаргахыг Холбооны нисэхийн удирдлагын газраас хүссэн ч, "Соутвест Эйрлайнь" зэрэг Америкийн зарим томоохон нисэх компани "Бойнг" төрлийн онгоцууд нислэг үйлдэхэд аюулгүй гэдгээ илэрхийлж, нислэгээ үргэлжлүүлэх сонирхолтой байгаа тухай "Ройтерс" агентлаг бичжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Сүйрсэн онгоцны хар хайрцгийг олжээ   
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй