
Этиопийн ослын дараа онгоц үйлдвэрлэгч Америкийн компаниас гадна нисэх компани, энэ компанийн хөлгийг даатгагчид ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Мөн компанийн хувьцааны үнэ огцом унажээ. 2011 оны есдүгээр сарын 11-нд болсон халдлагаас хойш нэг өдрийн дотор хувьцааны үнэ ингэж огцом унаж байгаагүйг эх сурвалжууд мэдээлж байна. Даваа гарагийн үдээс өмнө гэхэд "Бойнг"-ийн хувьцааны ханш 13.5 хувиар унасан байна.
Ням гарагт Этиопийн нисэхийн "Бойнг 737 МAX8" онгоц хөөрснөөс хэдхэн минутын дараа фермерийн талбайд унасан байдаг. Унахаас өмнө онгоцноос цааснууд унаж ирж байсан тухай фермерийн эзэн хэвлэлд ярьжээ.
Түүний хэлснээр газарт маш ойрхон нисч ирсэн онгоц эргэж, дээшээ хөөрөх гэж оролдсон ч бүтэлгүйтэж, хажуу тийш хазайж ирээд газарт унажээ. Энэ үед онгоцны арын хэсгээс цагаан утаа гарч байсныг ослыг нүдээр үзсэн фермерийн эзэн ярьсан байна.
"Бойнг"-ийн хувьцааны ханш унажээ | ||
Үзсэн: 649 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.