Шууд Chart

Монгол Улсын Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан хүлээн авалт зохион байгуулав

2019-03-12 20:14:33

Монгол Улсын Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам хамтран батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах цэргийн баярын хүлээн авалтыг 3 дугаар сарын 11-ний өдөр Бээжин хотноо зохион байгууллаа.

Хүлээн авалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.ГанхуягБХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Х.Батбилэг нар үг хэлж баяр хүргэв. БНХАУ-ын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга хошууч генерал, Сун Яньчао тэргүүтэй ХАЧА-ийн төлөөлөгчид болон 78 орны батлан хамгаалахын атташе нар зэрэг 100 гаруй хүн тус хүлээн авалтад оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд Монгол Улсад хавсран суугаа 23 орны батлан хамгаалахын атташе нарт батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариулав гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


Монгол Улсын Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан хүлээн авалт зохион байгуулав  
Үзсэн: 995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй