
Францын сенат мягмар гарагт Францын жагсаал цуглааны түрэмгий оролцогчдыг эсэргүүцэх тухай хуулийн төслийг эцсийн сонсголоор хүлээн авлаа. Энэ хуулийн төсөл гарснаасаа хойш олон удаа засвар өөрчлөлт орсон юм. Санал хураалтыг парламентын дээд танхимын албан ёсны хуудсаар шууд дамжуулан үзүүлсэн байна. Санал хураалтад 348 гишүүнээс 343 нь оролцож, 210 нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол 115 нь эсэргүүцэж, 18 нь санал өгөхөөс татгалзжээ.
Хуулийн төсөлд хамгийн их маргаан дэгдээсэн зүйл заалт нь жагсаал цуглаанд оролцогчид нүүрэндээ баг, ороолт зүүж, эсэргүүцвэл 15 мянган еврогоор торгох буюу хорино гэж заажээ. Түүнчлэн жагсагчдын дунд зэвсэг болгон ашиглаж болох зүйлс байгаа эсэхийг нэгжих эрх зүйн боловсруулалтыг хуулийн төсөлд оруулжээ.
Гэхдээ энэ хууль бүрэн хэрэгжихээс өмнө Үндсэн хуулийн зөвлөлөөр орно гэж Францын хэвлэлүүдэд бичиж байна. Францын Дотоод хэргийн сайн Кристоф Кастанерийн хэлж байгаагаар Үндсэн хуулийн зөвлөлөөр хэлэлцсэнээр бүхий л эргэлзээ, сэжиг тайлагдана гэжээ.
Жагсаал цуглааны түрэмгий оролцогчдыг эсэргүүцэх тухай хуулийн төслийг эцсийн сонсголоор хүлээн авчээ | ||
Үзсэн: 545 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.