
Европын холбоо “Боинг 737 МAX8” онгоцны нислэгийг зогсоолоо гэж Европын агаарын тээврийн аюулгүй байдлын агентлагаас өчигдөр мэдээллээ. Энэ сарын 10-нд Этиоп улсад гарсан онгоцны ослын шалтгаан тодорхой болтол хориг үргэлжлэх юм байна. Хориг Европод нисч байгаа, транзит гээд ашгийн бүхий л нислэгт хамаарна.
Өнгөрөгч ням гарагт Этиоп улсад “Боинг 737 МAX8” онгоц осолдож, 157 хүн амиа алдсан. Энэ нь хамгийн сүүлийн үеийн загварын энэ онгоц таван сарын хугацаанд унасан хоёр дахь тохиолдол болжээ.
Европын холбоо “Боинг 737 МAX8” онгоцны нислэгийг зогсоолоо | ||
Үзсэн: 477 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.