
“Союз МС-12” сансрын хөлөг Олон улсын сансрын станцад хүрлээ. Энэ үйл явдлыг “Роскосмос”-ын хуудсаар дамжуулан үзүүлсэн байна. “Союз” хөлгөөр сансрын нисэгч Алексей Овчинин, Николас Хейг, мөн Кристина Кук нар Олон улсын сансрын станцад очжээ. Тэд задгай сансарт гарах бэлтгэл ажлаа хийж байна.
Багийн гишүүдтэй “Союз-ФГ” пуужин өчигдөр орой Байконур сансрын буудлаас хөөрсөн юм. Сансрын нисэгч Овчинин, Хейг нар өнгөрөгч 2018 оны 10 дугаар сард Олон улсын сансрын станцад хүрэх ёстой байсан билээ. Гэвч тухайн үед нислэгийн 123 дахь секундэд пуужингийн хоёр дахь шатлалын хөдөлгүүрт гэмтэл гарч, ослын буулт хийсэн юм.
“Союз МС-12” сансрын хөлөг Олон улсын сансрын станцад хүрлээ | ||
Үзсэн: 1754 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.