Шууд Chart

Марк Цукерберг: Чадварлаг хүмүүсээ алдах харамсалтай. Гэвч хариуцлага тооцох ёстой

2019-03-15 16:48:51

Дэлхийн хамгийн том цахим сүлжээ “Фэйсбүүк” болон тус компанийн эзэмшдэг “WhatsApp”, “Instagram” сүлжээний үйл ажиллагаанд өчигдөр доголдол үүсссэн. Тодруулбал, Улаанбаатарын цагаар энэ сарын 14-15-нд шилжих шөнө дээрх сүлжээнүүд тасалдсан бөгөөд дэлхий нийтээр буюу Өмнөд Америк, Умард Америк, Ази, Европын хэрэглэгчид фэйсбүүкт нэвтрэх боломжгүй болсон юм. Мөн энэ доголдол нь тус сүлжээний түүхэн дэх хамгийн урт хугацааны саатал болсон.

Тэгвэл “Фэйсбүүк” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг олон улсыг хамарсан серверийн алдаа гарсанд хариуцлага тооцож “Фэйсбүүк” компанийн “WhatsApp” сүлжээ хариуцсан захирал К.Даниелс, Бүтээгдэхүүн хариуцсан захирал К.Кокс нарыг ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр энэ талаар “Чадварлаг хүмүүсээ алдах харамсалтай. Гэвч хариуцлага тооцох ёстой" гэжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Марк Цукерберг: Чадварлаг хүмүүсээ алдах харамсалтай. Гэвч хариуцлага тооцох ёстой  
Үзсэн: 1384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй