
Индонез улсад хүчтэй аадар бороо орж, үер хөрсний гулгалт үүссэний улмаас 60-аад хүн нас баржээ. Зүүн бүсийн Папуа мужийн төв Жаяпура хотод бямба гарагт орсон борооноос болж хөрсний гулгалт үүсч, үер болсон байна.
Хүмүүс оршин суудаг газрын ойр орчим усанд автаж, шавар шалбаагаар дүүрчээ. Албаныхны хэлснээр цэрэг цагдаагийнхан сураггүй болсон хүмүүсийг эрэн хайж байгаа тул нас барсан хүний тоо өсч магадгүй байна.
Үүнээс өмнө өнгөрөгч нэгдүгээр сард Сулавеси аралд хүчтэй аадар бороо орсны улмаас 50 гаруй хүн нас барсан байна. Индонезийн арал дээр борооны улирлад үер ус, хөрсний гулгалт болох нь байнгын үзэгдэл юм байна.
Хөрсний гулгалт үүссэний улмаас 60-аад хүн нас баржээ | ||
Үзсэн: 497 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.