Шууд Chart

Этиопийн онгоцны осол Индонезийн онгоцны осолтой ижил төстэй байна гэв

2019-03-18 12:45:24

Этиоп улсад болсон онгоцны осол Индонезийн онгоцны осолтой ижил төстэй байна гэж Этиоп улс мэдээллээ. Онгоцны хар хайрцагны эхний мэдээллээр энэ сарын 10-ны осол өнгөрөгч 10 дугаар сард болсон Индонезийн осолтой ижил төстэй байгаа нь тодорхой байна гэж Этиопийн талаас ням гарагт мэдээлсэн байна.

Этиопийн Тээврийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Энэ удаагийн осол Индонезийн "Lion Air" компанийн онгоны осолтой ижил байна” гэж мэдэгджээ. “Хар хайрцагны мэдээллүүдийг амжилттай сэргээсэн. Америкийн талаас ч, манай талаас ч үүнийг баталж байна. Манай яамнаас Францын Засгийн газарт талархаж байна. Бид та бүхэнд 3-4 хоногийн дараа илүү мэдээлэл өгнө” гэж албаны хүн ярьжээ.

Энэ хооронд Вашингтоны зүгээс “Америкийн нисэхийн удирдлагын газраас болон Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлөөс мэдээллийг хараахан баталгаажуулаагүй байна” гэж "Ройтерс" мэдээлсэн байна.

“Шинжээчид хар хайрцагны мэдээллийг шинжилж үзсэний дараа мэдээллийг Этиопийн талд шилжүүлж, тайлбар боловсруулах ажлаа эхэлнэ. Мөн Америкийн нисэхийн удирдлагын газраас болон Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлөөс мэдээллийн магадлагаа баталгаажуулалтад оролцоно” гэж АНУ-ын албаны хүн хэлсэн байна.

Өөр нэг эх сурвалжийн хэлснээр осолтой холбоотой мэдээллийн болон дуу бичлэгийн багахан хэмжээний мэдээллийг хоёр талын албаныхан солилцсон байна.

Харин онгоцны хар хайрцгийг хүлээн аваад байгаа Францын талаас онгоцны хар харйцагнаас дуу бичлэгийг амжилттай гаргаж авсан. Гэхдээ дуу бичлэгийг хараахан сонсож үзээгүй гэж мэдээллийг Этиопийн талд шилжүүлсэн гэсэн байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Этиопийн онгоцны осол Индонезийн онгоцны осолтой ижил төстэй байна гэв   
Үзсэн: 1438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй