
“EA2” нэртэй томоохон солир дэлхийн хажуугаар сарнаас холгүй зайд зөрж өнгөрнө гэж НАСА-гаас мэдээллээ. АНУ-ын Сансар судлалын агентлагийн мэдээлснээр тус солир манай гарагтай энэ сарын 22-нд хамгийн их ойртон ирэх гэнэ. Энэ өдөр уг биет дэлхийгээс 305 мянган километр, сарнаас 80 мянган километрийн зайд нисч өнгөрөх юм байна.
Энэ солир нь 40 метр диаметртэй бөгөөд ойролцоогоор 5 км/секундын хурдтайгаар явна гэж мэргэжилтнүүд баталжээ.
НАСА: “EA2” нэртэй томоохон солир дэлхийн хажуугаар сарнаас холгүй зайд зөрж өнгөрнө | ||
Үзсэн: 905 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.