Шууд Chart

“Идай” циклоны улмаас 150 гаруй хүн амиа алджээ

2019-03-18 16:57:58

Африкийн гурван улсад “Идай” циклоны улмаас 150 гаруй хүн амиа алджээ. Мөн хэдэн зуун хүн сураггүй алга болсон байна. НҮБ-ын тооцооллоос үзэхэд шуурганд Мозамбик, Малави, Зимбабве улсын 1.5 сая гаруй хүн өртсөн байна. Байгалийн гамшгийн үеэр хэдэн мянган хүн зам, харилцаа холбоогүй болжээ.

Зимбабве улсын зүүн бүсээс цэргүүд сургуулийн 200 сурагч, ажилтныг аварсан байна. Циклон энэ сарын 14-нд Мозамбикийн эргийн Бейр хотод хүрэх үед салхины хурд 200 км/цаг хүрч байжээ. Үүний дараа шуурга Малави, Зимбабве улсыг дайрч өнгөрсөн байна.

Шуурганы улмаас Мозамбик, Малави улсад 122 хүн амиа алдсан тухай НҮБ-аас мэдээлсэн. Харин Зимбабве улсаас 65 хүн амиа алдсан гэсэн мэдээлэл ирсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

“Идай” циклоны улмаас 150 гаруй хүн амиа алджээ  
Үзсэн: 648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй