Шууд Chart

Ши Жиньпин Итали, Франц, Монако улсад айлчилна

2019-03-19 10:13:15

Хятадын дарга Ши Жиньпин энэ сарын 21-26-ны өдрүүдэд айлчлал хийх юм байна. Айлчлалын эхний зогсоол Итали улс. Тэрбээр Хятадын “Нэг бүс-нэг зам” санаачилгад Италийн талаас оролцох тухай яриа хэлэлцээ хийж магадгүй гэж хэвлэлүүд бичиж байна. Хоёр улс дэд бүтцийн хангамж нийлүүлэлт, хамтын ажиллагааг сайжруулах талаар санамж бичиг байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.  

Грек, Португал зэрэг Европын холбооны зарим улс Хятадтай энэ тал дээр санамж бичиг байгуулчихсан. Хэрэв Итали улс үүнд гарын үсэг зурвал аж үйлдвэрлэл хөгжсөн долоон улсаас “Нэг бүс-нэг зам” санаачилгад нэгдсэн анхны улс болно.

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хятадын талын энэ санаачилгын хүрээнд хоёр улс хамтран ажиллах нь харилцан ашигтай. Итали улс өөрийн ашиг сонирхолд тулгуурлан зөв шийдвэр гаргана гэж найдаж байна гэж мэдэгджээ.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Ши Жиньпин Итали, Франц, Монако улсад айлчилна  
Үзсэн: 1139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [127.0.0.xxx] 2019-03-19 17:18
Хятадын буцалтгүй тусламж, урт хугацааны хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтын цаана Хятадын зөөлөн хүчний бодлого нуугдаж байдаг. Сонголтгүй бодлогогүй улс орон л түүний золиос болдог. Хятад улс Африк тивийг аль хэдийнээ зөөлөн хүчний бодлогоор уусгаж авсан. Одоо Хятадууд Европын тивийг зөөлөн хүчний бодлогоор уусгаж авахыг санаархаж байна.

Бидэнтэй нэгдээрэй