Шууд Chart

Дональд Трамп Дотоод хэргийн яамандаа 100 мянган ам.доллар хандивлалаа

2019-03-19 11:08:40

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дотоод хэргийн яамандаа 100 мянган ам.доллар буюу төрийн тэргүүнээр ажиллах нэг жилийн хугацаандаа авсан цалингийнхаа дөрөвний нэгийг шилжүүллээ. Энэ тухай тэрбээр даваа гарагт “твиттер” хуудсандаа мэдээлсэн байна.

Дональд Трамп “Хэвлэлүүд энэ тухай бичихэд дургүй. Надад бичүүлэх шаардлага байхгүй ч би Ерөнхийлөгчийн жилийн 400 мянган ам.долларын цалингаа жилийн турш янз бүрийн байгууллагад өгдөг. Энэ удаад би Дотоод аюулгүй байдлын яамандаа өгч байна” гэжээ. Мөн тэрбээр 100 мянган ам.долларын чекнийхээ зургийг хавсаргасан байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуульд ялсныхаа дараа жилийн 400 мянган ам.долларын төрийн тэргүүний цалингаасаа татгалзсан. Гэхдээ хуулиар үүнийг заавал өгөх ёстой байдаг тул Ерөнхийлөгч цалингаа сайн үйлсийн зорилгоор бусдад түгээнэ гэж мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп Дотоод хэргийн яамандаа 100 мянган ам.доллар хандивлалаа   
Үзсэн: 566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй